ОХУ-ын баг хэсгийнхээ 3-р байрт шалгарлаа
“D” хэсгийн 2-р байрт бичигдэж байсан ОХУ-ын шигшээ баг энэ өдөр Их Британийн багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийж, 82:70-ын харьцаатай хожжээ.
Мэдээллийн алба

Эхний 4 тоглолтынхоо 3-т нь хожиж, “D” хэсгийн 2-р байрт бичигдэж байсан ОХУ-ын шигшээ баг энэ өдөр Их Британийн багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийж, 82:70-ын харьцаатай хожжээ. Энэ жилийн ЕАШТ-д шилдэг тоглолтоо гаргаж байгаа ОХУ-ын шигшээ багийн түлхүүр тоглогчдын нэг Алексей Швед энэ өдөр онцгой байж, 30 оноо авсан байна. Үүний зэрэгцээ 8 оновчтой дамжуулалт багийн хамтрагчиддаа өгчээ. Мөн Виталий Фридзон 14 оноо, Тимофей Мозгов, Андрей Воронцевич нар 11 оноо аван багийнхаа хожилд голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Ийнхүү ОХУ-ын баг хэсгийнхээ 3-р байраар шалгарч, “С” хэсгийн 2-р гарсан Хорватын шигшээ багтай шөвгийн 16-д өрсөлдөхөөр боллоо. Харин Их Британичуудын хувьд хэсгийн сүүлийн байрт орсоноор Европын аваргын тэмцээнээс хасагдаж байна.


















