Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд манай улсад айлчилж байна

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин манай улсад айлчилж байна. Түүнийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энэ сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд манай улсад айлчилж байна
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд манай улсад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин манай улсад айлчилж байна. Түүнийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энэ сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр манай Улсад болж байгаа олон улсын морин цэргийн “Аравт” уралдааны талаар ярилцсан байна.

“Цэргийн наадам-2019” олон улсын уралдаан тэмцээнийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгугийн санаачилжээ. Батлан хамгаалахын дэд сайд ОХУ-ын БХЯ-наас олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа таван удаагийн цэргийн уралдаан тэмцээний дөрөвт нь Монгол Улсын зэвсэгт хүчин оролцож байгааг онцолсон байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд манай улсад болж байгаа олон улсын морин цэргийн “Аравт” уралдааны хаалтын ажиллагаанд оролцохоор ирсэн нь хоёр орны арми, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаанд ОХУ-ын өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэдгийг тодотголоо.

Энэ үеэр БХЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Я.Эрдэнэбилэгийг хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын Зэвсэгт хүчний хүндэт медалиар шагнасныг ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Фомин гардуулсан байна.

Хуваалцах