ОХУ-ын Элчин сайдын аминд хүрсэн Алтынташийн зургийг "Оны шилдэг зураг"-аар шалгаруулжээ
"Уорлд Пресс" фото олон улсын гэрэл зургийн уралдааны ялагчаар Турк дэх ОХУ-ын Элчин сайд Андрей Карловын аминд хүрсэн Алтынташийг дүрсэлсэн Туркийн зурагчин Озбилижигийн зургийг тодруулсан байна.
Мэдээллийн алба

"Уорлд Пресс" фото олон улсын гэрэл зургийн уралдааны ялагчаар Турк дэх ОХУ-ын Элчин сайд Андрей Карловын аминд хүрсэн Алтынташийг дүрсэлсэн Туркийн зурагчин Озбилижигийн зургийг тодруулсан байна.
Шүүгчид Туркийн фото сэтгүүлч амь насанд нь аюултай байсан ч ажил үүргээ баатарлагаар гүйцэтгэсэн гэж үнэлж, түүний зургийг шалгаруулжээ. Гэвч шүүгчдийн энэ сонголтыг эсэргүүцэгч цөөнгүй гарч ирж байна. Террорист, алуурчны зургийг ийнхүү өндөр нэр хүндтэй шагналаар шагнаж байгаа нь гэмт хэрэгтнүүд, террористуудыг ч өөгшүүлнэ гэж эсэргүүцэгчид үзэж байгаа аж.
"Уорлд Пресс" фото бол олон улсын нэр хүндтэй уралдаануудын нэг. Фото сэтгүүл зүй, баримтад өндөр стандарт тогтоож хөгжүүлэх зорилготойгоор энэ уралдааныг зохион байгуулдаг юм. Энэ жил 25 орны уран бүтээлчдийн 45 зургийг шилдгээр зарлажээ.


















