Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын хүчнийхэн Северодонецкийн захын сууринг эзэлжээ

Оросын цэргүүд дэмжигч хүчнийхний хамтаар Украины Северодонецк хотын захын нэгэн сууринг эзлэн авсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын хүчнийхэн Северодонецкийн захын сууринг эзэлжээ
ОХУ-ын хүчнийхэн Северодонецкийн захын сууринг эзэлжээ. Зураг: МҮОНРТ

Оросын цэргүүд дэмжигч хүчнийхний хамтаар Украины Северодонецк хотын захын нэгэн сууринг эзлэн авсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Оросын арми Украины зүүн хэсгийн Луганск мужийг бүхэлд нь эзлэн авах ажиллагааны хүрээнд Северодонецкийг мөн бүслэхийг оролдож байна.

Оросын Батлан хамгаалах яам богино тусгалтай "Искандер" баллистик пуужинг Харьковын зүүн бүс дэх танк засварын үйлдвэр рүү харвасан гэж мэдэгдлээ.

Түүнчлэн Днепропетровск хотын зүүн бүс дэх цэргийн байгууламжууд руу "Калибр" далавчит пуужингаар цохилт өгсөн тухай мэдээллээ.

Хуваалцах