ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт 6.1 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ
ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны 10:25 цагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь АНУ-ын Геологи судлалын газарт бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны 10:25 цагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь АНУ-ын Геологи судлалын газарт бүртгэгдсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр 220 км гүнд газар хөдлөлт болсон бөгөөд голомт нь тус улсын Сахалин мужийн Северо-Курильск хотоос баруун тийш 341 км (212 миль) зайд бүртгэгджээ.
Тухайн бүс нутгийн хүн ам газар хөдлөлтийн чичирхийлэлд тэсвэртэй барилга байгууламжид амьдардаг ч бүтцийн хувьд ихээхэн эмзэг байдаг нь шавар хийцтэй чулуу, арматургүй тоосгон барилгатай холбоотой аж.Эх сурвалж: ОБЕГ


















