Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын паралимпийн тамирчид олимпоос хасагджээ

ОХУ-ын паралимпийн тамирчдыг “Рио-2016” наадамд оролцохыг хоригложээ. Сэргээшийн хэргээс шалтгаалан ийм шийдвэр гаргасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын паралимпийн тамирчид олимпоос хасагджээ
ОХУ-ын паралимпийн тамирчид олимпоос хасагджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын паралимпийн тамирчдыг “Рио-2016” наадамд оролцохыг хоригложээ. Сэргээшийн хэргээс шалтгаалан ийм шийдвэр гаргасан байна.

Олон улсын паралимп “McLaren” тайлангийн дагуу тус улсын тамирчдын өрсөлдөх эрхийг түр хугацаанд цуцлаад байв. Гэвч өнөөдөр хоригийг эцсийн байдлаар баталж, дээрх хариуг тамирчдад дуулгажээ.

Өнгөрсөн сард нийтлэгдсэн “McLaren” тайланд ОХУ-ын Засгийн газрын тусламжтайгаар тамирчид нь сэргээш хэрэглэсэн байсныг нарийвчлан гаргасан байжээ.

Паралимпийн тэмцээн ирэх есдүгээр сарын 7-нд эхлэх бөгөөд үүнд ОХУ-ын 267 тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөх болоод байсан юм.

Хуваалцах