Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын шилдэг уран гулгагчид Улаанбаатарт газардлаа

Энэхүү шоу тоглолтод Камила Валиева, Елизавета Туктамышева, Евгений Семененко, Дмитрий Алиев нарын зэрэг дэлхийд танигдсан шилдэг уран гулгагчид багтсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын шилдэг уран гулгагчид Улаанбаатарт газардлаа
ОХУ-ын шилдэг уран гулгагчид Улаанбаатарт газардлаа. Зураг: МҮОНРТ

Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хорооны санаачлаар Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэрийг энэ сарын 6,7-нд “Степп арена”-д зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагаанд оролцох ОХУ-ын уран гулгагчид өнөөдөр Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудалд газардлаа.

Энэхүү шоу тоглолтод Камила Валиева, Елизавета Туктамышева, Евгений Семененко, Дмитрий Алиев нарын зэрэг дэлхийд танигдсан шилдэг уран гулгагчид багтсан юм.

Камила Валиева "Монгол Улсад уран гулгалтын спорт эрчимтэй хөгжлийнхөө суурийг тавьж байгаад баяртай байна. Монголын уран гулгалтын тамирчид тун удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн нөхөрлөлдөө баттай, тууштай үнэнч байхыг хүсэж байна. Удахгүй Улаанбаатар хотод уулзахын ерөөл тавья" хэмээн өмнө нь хэвлэлд ярилцлага өгчээ.

Хуваалцах