Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын спорт сайтаас Монгол бөхчүүдийг их үздэг нь судлагджээ

Хэдийгээр дэлхийн спортын ертөнцийн хорионд ороод байгаа ч Оросын дотоодын уралдаан тэмцээн гадаадын бөх сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна. Тус сайтын дамжуулалтыг дэлхийн 150 орноос үзэж сонирхжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын спорт сайтаас Монгол бөхчүүдийг их үздэг нь судлагджээ
ОХУ-ын спорт сайтаас Монгол бөхчүүдийг их үздэг нь судлагджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Спорт бөхийн холбооны албан ёсны шууд дамжуулалтын сайт WRESTLINGTV 2022 оны ажлаа дүгнэлээ.

Хэдийгээр дэлхийн спортын ертөнцийн хорионд ороод байгаа ч Оросын дотоодын уралдаан тэмцээн гадаадын бөх сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна. Тус сайтын дамжуулалтыг дэлхийн 150 орноос үзэж сонирхжээ.

Гадаадын үзэгчдийг АНУ тэргүүлж буй. Америкчууд 720 мянган хандалттай байгаа бол Казахстан, Киргиз удааллаа.

Монгол Улс 84403 хандалтаар эхний аравт багтжээ. Манай шилдэг тамирчид Поддубный мэргэжлийн лигт барилдсан нь ихээр нөлөөлсөн аж.

Хуваалцах