Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын вакцины туршилт бусад орноос түрүүнд дуусч магадгүй байна

Өнөөдрийн байдлаар ОХУ-д “Ковид-19”-ийн эсрэг вакциныг эмнэлзүйн туршилтын 2-р үе шатанд шилжүүлээд байна. Энэхүү 2-р шатны туршилт 08-р сарын 03-нд дуусаж, вакциныг 3-р шатны буюу хүн дээр туршиж эхлэх юм. Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын вакцины туршилт бусад орноос түрүүнд дуусч магадгүй байна
ОХУ-ын вакцины туршилт бусад орноос түрүүнд дуусч магадгүй байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар ОХУ-д “Ковид-19”-ийн эсрэг вакциныг эмнэлзүйн туршилтын 2-р үе шатанд шилжүүлээд байна. Энэхүү 2-р шатны туршилт 08-р сарын 03-нд дуусч, вакциныг 3-р шатны буюу хүн дээр туршиж эхлэх юм. Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн тэргүүн Кирилл Дмитриев телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Оросын вакцины эмнэлзүйн туршилтын 3-р үе шат бусад орнуудынхаас илүү богино хугацаанд явагдаж дуусахаар байна” гэдгийг онцолсон юм.

Өөрөөр хэлбэл, дэлхий дахины хэмжээн дэх “Ковид-19” халдварын эсрэг анхны вакциныг Орос улс гаргаж магадгүй байна. Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн урьдчилсан тооцоогоор 2020 онд ОХУ-д 30-50 сая тун вакциныг үйлдвэрлэхээр байгаа юм. ОХУ-ын иргэдийг коронавирусний эсрэг шинэ вакцинжуулалтад хамруулах ажил 2021 оны эхээр явагдаж дуусах магадлалтай талаар мэдээлэл мөн гарч байна.

Хуваалцах