Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимп, дэлхийн медальт Даулет Турлыхановын аавын нэрэмжит тэмцээний хуваарь гарчээ

Алматыд сонгомол, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Ази, Африк, Европ, Панамерикийн 15 орны 275 тамирчин өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимп, дэлхийн медальт Даулет Турлыхановын аавын нэрэмжит тэмцээний хуваарь гарчээ
Олимп, дэлхийн медальт Даулет Турлыхановын аавын нэрэмжит тэмцээний хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

Казахстаны хуучин нийслэл Алматыд спорт бөхийн чансаа олгох тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Энэ сарын 5 хүртэл үргэлжлэх тус тэмцээнийг энэ жилээс Азийн бөхийн холбооны тэргүүн, олимпын хошой медальт, 1989 оны дэлхийн аварга Даулет Турлыхановын аавын нэрэмжит болгожээ.

Алматыд сонгомол, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Ази, Африк, Европ, Панамерикийн 15 орны 275 тамирчин өрсөлдөнө.

Тэмцээний хуваарь

6-р сарын 3

10:30 – Сонгомол барилдаан: 72, 77, 82 кг

Эмэгтэй чөлөөт: 57, 62, 68, 76 кг

6-р сарын 4

10:30 – Эмэгтэй чөлөөт: 50, 53, 55, 59, 65, 72 кг

Эрэгтэй чөлөөт: 97, 125 кг

6-р сарын 5

10:30 – Эрэгтэй чөлөөт: 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92 кг

Тэмцээнд оролцох бөхчүүд:

Сонгомол барилдаан

Эмэгтэй чөлөөт бөх

Эрэгтэй чөлөөт бөх

Хуваалцах