Олимпийн алт болон нийт медалийн тоогоор АНУ тэргүүлж байна
Бразилийн Рио-Де-Жанейро хотод 15 дахь өдрөө үргэлжилж буй зуны 31 дүгээр олимпийн медалийн эзэд тодорсоор байна. Энэ өдрүүдэд нийт авсан медалийн тоогоор
Мэдээллийн алба

Бразилийн Рио-Де-Жанейро хотод 15 дахь өдрөө үргэлжилж буй зуны 31 дүгээр олимпийн медалийн эзэд тодорсоор байна. Энэ өдрүүдэд нийт авсан медалийн тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсын баг тамирчид одоогоор 116 медаль, үүнээс 43 алт, 37 мөнгө, 36 хүрэл медаль хүртээд байгаа.
Харин БНХАУ-ын баг тамирчид 25 алт, 18 мөнгө, 26 хүрэл, нийт 58 медальтайгаар жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бол Их Британийн тамирчид 27 алт, 22 мөнгө, 17 хүрэл медальтайгаар гуравдугаарт орж байна. Монгол Улсын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 63-т бичигдээд байгаа юм.
Алтан медалийн тоогоор АНУ нэгдүгээрт, Их Британи хоёрдугаарт, БНХАУ гуравдугаарт, ОХУ дөрөвдүгээрт, ХБНГУ тавдугаарт бичигдэж байна.



















