Олимпийн эрх нэгээр нэмэгдэв
Байт харвааны шигшээ багийн тамирчин Ж.Гантөгс өнгөрсөн долоо хоногт Бангкок хотноо өндөрлөсөн тивийн эрх олгох тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч, "Рио де Жанейро-2016" олимпийн эрхээ авчээ.
Мэдээллийн алба

Байт харвааны шигшээ багийн тамирчин Ж.Гантөгс өнгөрсөн долоо хоногт Бангкок хотноо өндөрлөсөн тивийн эрх олгох тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч, "Рио де Жанейро-2016" олимпийн эрхээ авчээ. Одоогоор Монгол Улс олимпийн 10 эрх (чөлөөт бөх 6, буудлага 3, байт харваа 1) аваад байна.
ОУХМ Жанцангийн Гантөгс нь өдгөө 42 настай, байт сурын спортоор 26 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд "Лондон 2012" олимпод оролцож байсан юм. Түүхийн хуудас сөхвөл, байт харвааны тамирчид нийт 7 удаа буюу 1972 , 1976 , 1980 , 1988 , 1992 , 1996 , 2012 оны олимпод цэц мэргээ сорьж байжээ.


















