Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян үргэлжилж байна

2016 онд Бразил улсын Рио-де-Жанеро хотноо Зуны олимпийн 31-р их наадам болно.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян үргэлжилж байна
Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

2016 онд Бразил улсын Рио-де-Жанеро хотноо Зуны олимпийн 31-р их наадам болно. Олимпийн наадамд оролцохоор зэхэж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, тэдэнд туслах санхүүгийн зохих эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор Олимпийн хөгжлийг дэмжих санг 2007 онд байгуулсан юм. Өнгөрсөн сараас эхлэн “Ерөнхий сайдын нэрэмжит олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян” гурав дахь удаагаа орон даяар аялж эхэлсэн. Тус цом олимп хүртэл Монгол улсын бүх сум суурин газар, аж ахуйн нэгжүүдийг дамжин аялах юм.

Цомын аяныг түүчээлэн эхлүүлсэн Дорнодчууд, Сүхбаатар аймагт цомыг шилжүүлэн өглөө. Энэ талаар Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн Ш.Энх-Амар ярьж байна. Нэмж мэдээлхэд, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн аяныг анх 2008 онд зохион байгуулж 280 сая төгрөг, 2012 онд 330 сая төгрөгийн дэмжлэгийг цуглуулж байсан юм.

Хуваалцах