Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Олимпийн мөнгөн медальт Аниуар Гедуев хоёр жил гаруй дараа эргэн ирлээ

Ирэх дөрөвдүгээр сарын 8-14-нд Румын Бухарест хотноо явагдах ЕАШТ Заурбек Сидаковыг оролцуулахгүй болж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн мөнгөн медальт Аниуар Гедуев хоёр жил гаруй дараа эргэн ирлээ
Олимпийн мөнгөн медальт Аниуар Гедуев хоёр жил гаруй дараа эргэн ирлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын олимпийн мөнгөн медальт Аниуар Гедуев хоёр жил гаруй дэвжээнээс завсарласаны дараа өөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Ойрын хугацаанд Красноярск болох хоёр ч тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа юм байна. Тэрбээр 86 кг-ын жинд барилдана.

Ирэх дөрөвдүгээр сарын 8-14-нд Румын Бухарест хотноо явагдах ЕАШТ Заурбек Сидаковыг оролцуулахгүй болж.

Дасгалжуулагч нар нь ингэж шийдвэр гаргасан байна. Харин Минскд зохиогдох Европын хоёрдугаар спортын тоглолтонд оролцуулахаар болсон байна.

Хуваалцах