Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр агаарын хэм 20-д хүрч хүйтэрч магадгүй

Өмнөд Солонгост ялангуяа олимпийн наадам болох гэж байгаа Пёнчан хотноо эдгээр өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрч байна. Тус бүс нутагт гадаа агаарын хэм өдөртөө хасах 7 шөнөдөө хасах 12 хэм хүйтэрч байна. Олимпийн 23-р наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ирэх Баасан гаригт орон нутгийн цагаар оройн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр агаарын хэм 20-д хүрч хүйтэрч магадгүй
Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр агаарын хэм 20-д хүрч хүйтэрч магадгүй. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгост ялангуяа олимпийн наадам болох гэж байгаа Пёнчан хотноо эдгээр өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрч байна. Тус бүс нутагт гадаа агаарын хэм өдөртөө хасах 7 шөнөдөө хасах 12 хэм хүйтэрч байна. Олимпийн 23-р наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ирэх Баасан гаригт орон нутгийн цагаар оройн 20 цагт эхэлнэ.

Оройн цагт эхлэх учраас тухайн үед цаг агаар хүйтэн байвал үзэгчдийг дааруулахгүй байх нь чухал гэж олимп зохион байгуулагчид үзэж одоогоор нээлтийн ёслол болох цэнгэлдэхэд халаалтын системийг нэмж суурилуулахаар төлөвлөж байна. Зөвхөн цэнгэлдэх хүрээлэн гэлтгүй цэнгэлдэхийн ойр орчмын газрууд болон халаагуурын систем суурилуулсан амралтын цэгүүдийг байгуулахаар болсон байна.

Өмнөд Солонгосын цаг уурын албанаас мэдээлж байгаагаар, нээлтийн ёслолын ажиллагаа болох өдөр гадаа агаарын хэм -20-д хүрч болзошгүй гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Иймд нээлтийн ёслолыг үзэхээр ирсэн үзэгчдэд дааруулахгүй ёслолыг ая тухтай үзэж сонирхох нөхцөл боломжийг хангах үүднээс үзэгчдэд дулаан хөнжил хувцас хэрэглэлийг тараахаар болсон байна.

Түүнчлэн олимпийн нээлтийн үеэр онцгой байдлын ажилчдын тоог нэмж гаргахаар болжээ.

Хуваалцах