Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын медалийн төлөө өрсөлдсөн Монголын анхны эмэгтэй боксчин

"Парис 2024" олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг Алдар спортын хорооны тамирчин ОУХМ М.Энхжаргал медалийн төлөөх тулаанд Туркийн тамирчин дэлхийн аварга Акбас Хатичед ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

П2
Парис 2024

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын медалийн төлөө өрсөлдсөн Монголын анхны эмэгтэй боксчин
Олимпын медалийн төлөө өрсөлдсөн Монголын анхны эмэгтэй боксчин. Зураг: МҮОНРТ

"Парис 2024" олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг Алдар спортын хорооны тамирчин ОУХМ М.Энхжаргал медалийн төлөөх тулаанд Туркийн тамирчин дэлхийн аварга Акбас Хатичед ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Түүний хувьд дэлхийн дэд аварга хоёр тамирчинг ялж медалийн төлөө шалгарснаар Монголын эмэгтэй боксчдоос Олимпын медалийн тулалдсан анхны тамирчин боллоо.

Дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, 22 хүртэлх насны боксчдын Ази тивийн аварга Мөнгөнцэцэгийн Энхжаргалдаа дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсъе.

Хуваалцах