Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын наадмын отгон спортын төрлийн сургалт боллоо

Олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан отгон төрөл бол спорт авиралт. Олон улсад энэ спортоор сонирхон хичээллэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монголд энэ спорт эрчимтэй хөгжиж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын наадмын отгон спортын төрлийн сургалт боллоо
Олимпын наадмын отгон спортын төрлийн сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан отгон төрөл бол спорт авиралт. Олон улсад энэ спортоор сонирхон хичээллэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монголд энэ спорт эрчимтэй хөгжиж байна.

Уг спортын сургалт Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн “Олимп” спорт авиралтын төвд болжээ. Тус зуны долоо хоногийн сургалтад Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотоос өсвөр үе, залуучуудын ангиллын 20 тамирчин хамрагджээ.

Сургалтыг “Сутайн бор” клубийн захирал Х.Нямдоо, дасгалжуулагч О.Сайханжаргал нар удирдан явуулсан байна. Энэ сургалт олон улсын стандарт байгууламжид спорт авиралтын бэлтгэл анх удаа болж байгаагаараа онцлог бөгөөд спорт авиралтын спортыг түгээн дэлгэрүүлэх, залуу тамирчдыг олимпын наадамд бэлтгэх чухал ач холбогдолтой ажээ.

Түүнчлэн тус клубийн зүгээс өсвөр үе, залуучуудын багтаа илүү найдвар тавин тэдний ур чадварыг ахиулахад анхаарч, эрчимтэй бэлтгэж байна. Энэ ажлын хүрээнд ирэх онд БНХАУ-д зохиогдох Азийн наадам, БНСУ-д болох өсвөр үе, залуучуудын ДАШТ, Азийн АШТ, Дэлхийн цом болон олимпын эрх олгох тэмцээнүүдэд аль болох өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байгаа аж.

Хуваалцах