Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Олон нийтийн радиогийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форум болно

Харин энэхүү арга хэмжээний өмнөх өдөр буюу наймдугаар сарын 31-нд өөрийн байрандаа орон нутгийн сурвалжлагчдыг чадавхижуулах сургалт болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олон нийтийн радиогийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форум болно
“Олон нийтийн радиогийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форум болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Олон нийтийн радиогийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форум ирэх есдүгээр сарын 1-нд болно.

“Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд болох уг арга хэмжээ 09:00-13:00 цагийн хооронд болох юм. Үүнд Монгол, БНХАУ, ӨМӨЗО, Буриад, Халимаг гэсэн улсын радиогийн байгууллагаас төлөөлөл ирж илтгэл тавих юм.

Мөн тус өдрийн 15:00-17:00 цагийн хооронд баярын хурал болохоор товлогджээ.

Харин энэхүү арга хэмжээний өмнөх өдөр буюу наймдугаар сарын 31-нд өөрийн байрандаа орон нутгийн сурвалжлагчдыг чадавхижуулах сургалт болно.

Хуваалцах