Олон улсын дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Мөн Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургуулийн дасгалжуулагчийн гурван сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрт Монголын хөлбөмбөг, жүдо, туялзуур сэлэмний дасгалжуулагчид амжилттай суралцаж төгссөн билээ.
Мэдээллийн алба

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн тэтгэлэгтэйгээр АНУ, Унгар болон Канад улсад суралцах сургалтуудад хамрагдах боломжийг дасгалжуулагчдад нээлттэйгээр зарлалаа.
МҮОХ-ны дэмжлэгтэйгээр Монголын туялзуур сэлэмний дасгалжуулагч Г.Халиунаа АНУ-ын ҮОХ, АНУ-ын Дэйлвэрийн их сургуулийн хамтарсан “Олон улсын дасгалжуулагчийн сертификат олгох” сургалтад суралцаж байгаа бол Монголын каное каякийн спорт холбооны дасгалжуулагч Н.Батхишиг цахим сургалтад хамрагдаад байна.
Мөн Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургуулийн дасгалжуулагчийн гурван сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрт Монголын хөлбөмбөг, жүдо, туялзуур сэлэмний дасгалжуулагчид амжилттай суралцаж төгссөн билээ.
Сургалт явагдах хэл англи, франц бөгөөд цахимаар явагдана.


















