Олон улсын Франчайзын үзэсгэлэн болох гэж байна
Лос-Анжелес хотноо арав дугаар сарын 24-26-нд АНУ-д болох олон улсын хамгийн том Франчайзын үзэсгэлэн яармаг болох гэж байна. Үзэсгэлэнд дэлхийн 80 гаруй орон оролцоно.
Мэдээллийн алба

Лос-Анжелес хотноо арав дугаар сарын 24-26-нд АНУ-д болох олон улсын хамгийн том Франчайзын үзэсгэлэн яармаг болох гэж байна. Үзэсгэлэнд дэлхийн 80 гаруй орон оролцоно.
Франчайз нь: Үйл ажиллагаа, хэв маяг, бүтэц зохион байгуулалтаараа амжилтад хүрч тэр нь батлагдан олон түмэнд танил болсон брэндийн нэрийг худалдан авч бизнес эрхлэн богино хугацаанд үр дүнд хүрэх бизнес юм. Үзэсгэлэн яармагийн зорилго нь:
-АНУ-ын болон дэлхийн уул уурхайн тоног төхөөрөмж, худалдаа, үйлчилгээ, нийтийн үйлчилгаэ, хүнс, спорт, боловсролын чиглэлийн Франчайзын бизнесийн үйл ажиллагаа, түүний зарчим, загвартай танилцах.
-Сонирхсон Франчайзаа худалдан авах арга замыг судлах, цаашид хамтран ажиллах, холбоо тогтоох, туршлага солилцох
-Монгол Улсад АНУ болон дэлхийн нэр бүхий брэндийн үйл ажиллагаа нэвтрүүлж хүрээг тэлэх
-Олон улсын Франчайзын зарчмын талаар мэдээлэл авч энэ талаарх мэдлэг боловсролоо дээшлүүлэх.
Дээрх үзэсгэлэнд оролцох хүсэлтэй ААНБ-г бүртгэж байна. Бүртгэлийг эндээс татна уу?
Бүртгэлийг энд дарж татна уу?
Монголын Франчайзын холбоо
Мэйл: avzaga@gmail.com
Утас: 9191-2445


















