Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон Улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул шилдэг рапид тамирчин болжээ

Тэрбээр 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын ДАШТ-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо өргөж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон Улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул шилдэг рапид тамирчин болжээ
Олон Улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул шилдэг рапид тамирчин болжээ. Зураг: МҮОНРТ

Олон Улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болсон тухай Монгол шатрын холбооноос мэдээллээ.

Тэрбээр 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын ДАШТ-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо өргөж байв.

Мөн Румын улсын Мамаиа хотод өнгөрсөн онд болсон өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын ДАШТ-д 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлснээр дэлхий хошой аварга болсон юм.

Хуваалцах