Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын соёл урлагийн наадам Хэнтий аймагт болно

Хэнтий аймаг 2017 оноос “Чингис фестиваль” олон улсын ардын урлагийн наадмыг зохион байгуулж эхэлсэн байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын соёл урлагийн наадам Хэнтий аймагт болно
Олон улсын соёл урлагийн наадам Хэнтий аймагт болно. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймаг 2017 оноос “Чингис фестиваль” олон улсын ардын урлагийн наадмыг зохион байгуулж эхэлсэн байдаг. Энэхүү наадмын хүрээнд олон орны хүүхэд багачууд Чингис хотод чуулж дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр өрсөлдөж, үндэснийхээ өв соёлыг сурталчилдаг юм.

Харин энэ жилийн хувьд “Чингис фестиваль-2019” олон улсын соёл урлагийн наадам болгон цар хүрээгээ тэлж, хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийг хамруулан зохион байгуулж байна.

Мөн урлагийн наадмаас гадна ардын гар урчуудын үзэсгэлэн, гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, Монгол ахуйг харуулсан нүүдэлчдийн нэг өдөр, үдшийн карнаваль шоу зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эдгээр арга хэмжээ нь бүгд үнэ төлбөргүй бөгөөд зорин очсон хэн бүхэнд нээлттэй аж. Олон улсын соёл урлагийн наадам 2019 оны долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Чингис хотод болно.

Хуваалцах