Олон улсын соёлыг сурталчлах өдөрлөг "Монгол арт” галерейд болно
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр Монгол, Австрали, БНСУ, Франц, Вьетнам, Тайванийн соёл, урлагийн булангаар зочлон, олон сонирхолтой бүтээлийг хүүхэд багачууд өөрийн гараар урлах боломжтой.
Мэдээллийн алба

2023 оны "Spotlight International Art" буюу олон улсын соёлыг сурталчлах өдөрлөг "Монгол арт” галерейд энэ сарын 7-нд зохион байгуулагдана.
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр Монгол, Австрали, БНСУ, Франц, Вьетнам, Тайванийн соёл, урлагийн булангаар зочлон, олон сонирхолтой бүтээлийг хүүхэд багачууд өөрийн гараар урлах боломжтой.
Улс орнуудын сэдвүүд:
Монгол: Эсгий урлал, арьсан урлал
Солонгос: Цаасан урлал, гар урлал
Тайвань: Нисдэг тэрэг тоглоом, хуруугаар будах зураг,
Франц: Францын газрын зурган puzzle, өнгөөр будах, цаасан нугалбар
Австрали: Цэгэн зураг, цаасан урлал
Вьетнам: Цаасан урлал, гар урлал
Тус галерейн хамт олон хүүхэд багачуудад зориулан энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгохоор зорьж буй юм.


















