Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогджээ

2017-2020 онд Монгол Улсаас АНУ-ын “Сан франциско” хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байжээ. Мөн 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогджээ
Олон улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогджээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын таеквондогийн Монголын холбооны ээлжит бус аравдугаар их хурал болж, холбооны ерөнхийлөгчөө шинээр сонгосон байна. Ийнхүү Э.Галбадралыг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар сонгожээ.

Э.Галбадрал нь:

2010-2015 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн стратеги, ХОГ-ын захирал

2015-2016 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал,

2016-2017 онд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирал,

2017-2020 онд Монгол Улсаас АНУ-ын “Сан франциско” хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байжээ. Мөн 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Хуваалцах