Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын тэмцээнд оролцох боломжгүй Оросын тамирчдын тоо 30 хол давлаа

Эмэгтэй хоккейн зургаан тамирчин болох Инна Дьюбанок, Екатерина Лебедева, Екатерина Пашкевич, Анна Шибанова, Екатерина Смоленцева болон Галина Скиба нар дахин олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжгүй болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын тэмцээнд оролцох боломжгүй Оросын тамирчдын тоо 30 хол давлаа
Олон улсын тэмцээнд оролцох боломжгүй Оросын тамирчдын тоо 30 хол давлаа. Зураг: МҮОНРТ

Сочигийн олимпийн наадмын үеэр ОХУ-ын зургаан хоккейчнийг засгийн газраас бодлогоор дэмжсэн гэх хэрэгт холбоотой хэмээн буруутгаж олон улсын олимпийн хорооноос бүх насаар нь олон улсын чанартай тэмцээнд орох эрхийг нь хаслаа.

Уг шийдвэрээс өмнө нь буюу өнгөрсөн долоо хоногт ОХУ-ыг Пёнчаны олимпод оролцох эрхийг хасаад байсан билээ. Гэхдээ олимпийн туган доор уг тамирчдыг орохыг зөвшөөрөөд байсан юм. Үүний шалтгаан нь сэргээштэй холбоотой тамирчдыг илрүүлэх зорилго тавьсан бололтой.

Эмэгтэй хоккейн зургаан тамирчин болох Инна Дьюбанок, Екатерина Лебедева, Екатерина Пашкевич, Анна Шибанова, Екатерина Смоленцева болон Галина Скиба нар дахин олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжгүй болж байна.

Дээрх тамирчдыг багтаасан ОХУ-ын шигшээ баг “Сочи-2014” өвлийн олимпод зургадугаар байранд орж байсан юм. Харин тэдэнтэй төстэй шалтгаанаар бүх насаараа олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжгүй болоод байгаа Оросын тамирчдын тоо 30 хол давлаа.

Хуваалцах