Олон улсын тэмцээнээс манай улсын тамирчид медалийн “хур” элбэгтэй байна
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход манай бөхчүүдээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн Красноярск хотод эхэллээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход манай бөхчүүдээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, 68 кг-ын жинд 2018 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа алт, 53 кг-д залуучуудын дэлхийн дэд аварга, ОУХМ Б.Халиунаа, 59 кг-д спортын мастер Н.Энхтуяа нар мөнгө, 55 кг-д спортын мастер Б.Хулан хүрэл медалийн эзэн боллоо.


















