Олон улсын томоохон хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш огцом өсчээ
Баасан гарагт олон улсын томоохон хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш шинэ дээд түвшинд хүрч өсөөд байгааг Ройтерс дамжууллаа. Энэ нь дэлхийн цөөнгүй оронд коронавирусний эсрэг
Мэдээллийн алба

Баасан гарагт олон улсын томоохон хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш шинэ дээд түвшинд хүрч өсөөд байгааг Ройтерс дамжууллаа. Энэ нь дэлхийн цөөнгүй оронд коронавирусний эсрэг вакцинжуулалт эхэлж, дэлхийн эдийн засаг сэргэх эерэг төсөөлөлтэй холбоотой гэдгийг шинжээчид онцолжээ. Дэлхийн 50 гол хөрөнгийн биржийн индексийг харуулдаг MSCI ACWI баасан гарагт 0.2 хувиар өссөн байна. Японыг оролцуулахгүйгээр Азийн гол биржүүд 0.6 хувиар нэмэгдсэн бол Японы Никкей индекс 1.5 хувиар өссөн байна.
Нью-Йоркийн “УоллСтрит” дээр гол индексүүд пүрэв гарагт тус бүр 1 гаруй хувиар өслөө. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн ханш мөн л өсөөд байна. Баруун Техас ангиллын түүхий нефтийн ханш 1 хувиар нэмэгдэж, нэг торх нь 56 ам.доллар болоод байгаа бол Брент маркийн нефтийн үнэ нэг торх нь 59 ам.доллар болжээ.


















