Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын цэргийн наадмын "Танкийн биатлон" болон "Армийн соёл, урлаг" төрөлд Зэвсэгт хүчний баг оролцож байна

Олон улсын "Арми-2022" наадмын хүрээнд Монгол цэрэг эрс эх орончдын баатарлаг гавьяаг үзмэрээрээ толилуулан дэлхийд дахин нэг сануулах үзэсгэлэнгээрээ өрсөлдөж буй юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын цэргийн наадмын "Танкийн биатлон" болон "Армийн соёл, урлаг" төрөлд Зэвсэгт хүчний баг оролцож байна
Олон улсын цэргийн наадмын "Танкийн биатлон" болон "Армийн соёл, урлаг" төрөлд Зэвсэгт хүчний баг оролцож байна. Зураг: МҮОНРТ

Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам "Арми" тэмцээнд "Танкийн биатлон" болон "Армийн соёл, урлаг" төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцож байна. Тус тэмцээн энэ сарын 15-нд ОХУ-ын нийслэл дэх “Патриот" цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийсэн.

"Олон улсын цэргийн наадам”-д энэ жил тус наадмыг зохион байгуулагч ОХУ-аас гадна Монгол, Хятад, Вьетнам, Лаос, Казахстан, Иран, Сири, Венесуэл зэрэг нийт 21 орны армийн төлөөлөл оролцож байна.

"Армийн соёл, урлаг" төрөлд Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Монгол Улсын музейнүүдийн төлөөлөл болж анх удаа Монгол цэргийн музейгээс “Арвангуравдугаар зууны морьтон дайчид” үзэсгэлэнгээ дэглэн эд өлөг, үзмэрүүдээ толилуулж байна.

Хорь гаруй орны Батлан хамгаалахын музейн байгууллагууд уралдааны эхний шат буюу цахим мэндчилгээ, нэрийн хуудсаараа өрсөлдөх нээлттэй санал асуулгыг эхлүүлжээ.

Олон улсын "Арми-2022" наадмын хүрээнд Монгол цэрэг эрс эх орончдын баатарлаг гавьяаг үзмэрээрээ толилуулан дэлхийд дахин нэг сануулах үзэсгэлэнгээрээ өрсөлдөж буй юм.

Ташрамд дурдахад "Армийн соёл, урлаг" төрөлд оролцож буй Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Монгол цэргийн музейг https://golosovanie-ac.mil.ru/ линкээр орж саналаа өгч дэмжих боломжтой.

Хуваалцах