Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олон улсын уулын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын уулын өдөр тохиож байна. НҮБ-ын шийдвэрээр 2003 оноос хойш энэ өдрийг дэлхий даяр тэмдэглэж ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын уулын өдөр тохиож байна
Олон улсын уулын өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр олон улсын уулын өдөр тохиож байна. НҮБ-ын шийдвэрээр 2003 оноос хойш энэ өдрийг дэлхий даяр тэмдэглэж ирсэн. Жил бүрийн уриа өөр байдаг бөгөөд өнөө жил “Уулын ач холбогдолд анхаарлаа хандуулъя” гэсэн уриаг дэвшүүлжээ.

Дэлхийн газрын гадаргын биологийн олон янз байдлын дөрөвний нэгийг уул тэтгэдэг байна. Уул бол ховор ан амьтан, ургамлын байгалийн орчин.

Тухайлбал, янгир, аргаль, угалз, ирвэс гэх мэт ховор амьтдаас гадна вансэмбэрүү, цагаан уул цэцэг зэрэг ховор ургамал ууланд бий.

Хүмүүсийн ахуй амьдралд уул, ус ямар ач холбогдолтой, уул, усны ойролцоо зохистой аж төрөх, уулархаг бүсэд амьдарч буй хүмүүсийн нааштай үйл ажиллагааг дэмжих, байгаль орчноо хамгаалах талаар энэ өдөр олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахыг Олон Улсын Уулчдын Холбооноос уриалсан байна.

Хуваалцах