Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Омар МкЛеод Ямайкын анхны алтан медалийг авчирлаа

Омар Мклойд 110 метрийн зайн халхалттай гүйлтийн шигшээ уралдаанд түрүүлж, Ямайк улсад энэ дэлхийн аваргын анхны алтан медалийг нь авчирж байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Омар МкЛеод Ямайкын анхны алтан медалийг авчирлаа
Омар МкЛеод Ямайкын анхны алтан медалийг авчирлаа. Зураг: МҮОНРТ

Хөнгөн атлетикийн дэлхийн аваргын 4 дэх өдрийн тэмцээн уралдаанууд эрэгэтйчүүдийн 110 метрийн зайн халхалттай гүйлтийн шигшээ уралдаанаар эхэлж, Лондоны олимпийн наадмын аварга, өнгөрсөн дэлхийн аваргын хүрэл медаль Арие Мэритт, Ямайкын Омар Мклойд тэргүүтэй дэлхийн шилдгүүд гараанаас гарсан. Улмаар өнгөрсөн риогийн олимпийн наадмын энэ зайн аварга Омар МкЛеод тэргүүн байрт барианд орж, олимп дэлхийн аварга тамирчин боллоо. Энэ дэлхийн аваргад Ямайк улсаас алтан меадль авна гэж таамаглаж байсан гол тамирчин алдарт гүйгч Усайн Болт, Елейна Томпсон нар аль аль нь алтан медаль хүртэж чадаагүй байсан бол Омар Мклойд ийнхүү Ямайк улсад энэ дэлхийн аваргын анхны алтан медалийг нь авчирж байна.

Хуваалцах