Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна

Он гарсаар дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 6 аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна
Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна. Зураг: МҮОНРТ

Он гарсаар дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 6 аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас 51.018 га талбай, 3 айлын өвөлжөө шатжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иймд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах