Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарсаар 3700 гаруй золбин нохой, муурыг устгажээ

Жилд дунджаар 100 мянган золбин нохой, муур устгах төлөвлөгөөг баталдаг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарсаар 3700 гаруй золбин нохой, муурыг устгажээ
Он гарсаар 3700 гаруй золбин нохой, муурыг устгажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас жил бүр золбин нохойн устгал хийдэг. Учир нь золбин нохой гудамжаар яваа иргэд рүү дайрах, хазах, улмаар нян бактер тараах зэрэг эрсдэлийг дагуулдаг. Бүртгэл тооллогоор нийслэлийн хэмжээнд 90 мянга гаруй нохой байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл мөн үүнтэй ижил тооны золбин нохой, муур байгаа гэж үздэг байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн н.Энхтөрийн яриаг сонсгоё.

Мөн тэрбээр золбин нохой, муур устгах зөвшөөрөл бүхий гурван аж ахуйн нэгж энэ ажлыг гүйцэтгэж байгааг хэллээ. Жилд дунджаар 100 мянган золбин нохой, муур устгах төлөвлөгөөг баталдаг байна.

Хуваалцах