Он гарсаар 72 иргэн зам тээврийн ослын улмаас нас баржээ
2014 оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн осол эндлийн нийт дуудлага 11 хувиар, хүн гэмтсэн ослын тоо 14.1 хувиар, гэмтсэн хүний тоо 6 хувиар буурсан бол, эд материалын хохиролтой осол 55.5 хувиар, газар дээрээ нас барсан хүний тоо 66.7 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Мэдээллийн алба

2014 оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн осол эндлийн нийт дуудлага 11 хувиар, хүн гэмтсэн ослын тоо 14.1 хувиар, гэмтсэн хүний тоо 6 хувиар буурсан бол, эд материалын хохиролтой осол 55.5 хувиар, газар дээрээ нас барсан хүний тоо 66.7 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Улаанбаатар хотын хувьд дээр дурьдсан хугацаанд 72 иргэн зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. Үүнээс хүүхэд зам тээврийн осолд өртсөн байдлыг авч үзвэл нийт бүртгэгдсэн осол хэрэг 6.5 хувийн бууралттай, гэмтсэн хүүхдийн тоо 10.4 хувийн бууралттай, нас баралт 2 дахин өссөн үзүүлэлттэй гарсан.
Тухайн сараар нь авч үзвэл нийт бүртгэгдсэн бүх осол 24.1 хувь, гэмтсэн хувь 29.7 хувь буурсан байна. Хүүхэд осолд өртсөн болон нас баралт өссөн тоон үзүүлэлтийн гол шалтгаан нь урин дулааны цаг эхэлсэнтэй холбоотой аж. Мөн хөдөө орон нутагт баяр наадам ихээр тохиож нийслэлээс хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн маш их байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хотоос гадагш явахдаа хурд хэтрүүлдэг, анхаарал болгоомжгүй явдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, урсгал сөрдөг болон хүүхдийг буруу тээвэрлэснээс болж, нас барсан хүмүүсийн тоо нэлээдгүй өссөн байгаа дүн мэдээ гарчээ.


















