Он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 21 тохиолдол бүртгэгджээ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Гургалтай” гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 310 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т Ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээлэл өчиглөр 17:27 цагт ирсэн байна.
Мэдээллийн алба

Хилийн 0257-р ангийн таван алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 26 иргэн, хоёр автомашин, гурван мотоцикль, нийт 31 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 21:29 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа тухай Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
2019 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 21 тохиолдол бүртгэгдсэн байна.