“Оne sky” олон улсын байгууллагатай хүүхэд харах үйлчилгээ, асрамж, халамж дээшлүүлэхэд хамтран ажиллана
Мэдээллийн алба

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалалын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга С.Учрал холбогдох мэргэжилтнүүдтэй "One sky" Олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад тус байгууллагын Орон нутаг хариуцсан захирал Т.Мөнхтуул, Монгол дахь хөтөлбөрийн захирал Ц.Гэрэлтуяа, Хөтөлбөрийн ахлах менежер О.Одончимэг нар оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Тус байгууллага 2018 оноос хойш Монгол Улсад бага насны хүүхдийн хөгжил, гэр бүлийн оролцоо, хүүхэд хамгаалал, асрамж, халамжийн чанарыг сайжруулах чиглэлээр төр, орон нутгийн байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Энэ удаагийн уулзалтаар хүүхэд харах үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, үндэсний хэмжээний форум зохион байгуулах, хүүхдийн хөгжлийн загвар төв байгуулах, түүнчлэн гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэлээ.
Дараах чиглэлээр хамтран ажиллах хэрэгцээг тодорхойллоо. Үүнд:
-Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд хүүхдийн тоглох, суралцах, нийгэм-сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжих, мөн хүүхэд харах үйлчилгээний эрхлэгч, ажилтнуудад мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний чанар, стандарт, шинэ загварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
-Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд асрамж, халамжийн байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх
-Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвөөр дамжуулан эцэг эхэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, залуу гэр бүлд зориулсан сургалтын модуль боловсруулах ажлууд багтаж байгаа юм.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын нийгмийн ажилтан, хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлж, "Чанартай амьдрал - Гэр бүлийн гишүүдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.


















