“Онгод хөглөсөн хийморь” тоглолт болно
Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн, яруу найрагч Б.Болдбаатар “Онгод хөглөсөн хийморь” уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр боллоо.
Мэдээллийн алба

Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн, яруу найрагч Б.Болдбаатар “Онгод хөглөсөн хийморь” уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр боллоо.
Тус цэнгүүнд АЖ Ч.Мөнхшүр, Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ж.Одмаа, Н.Төмөрхуяг нарын 20 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөхөөс гадна АУЗ П.Бадарч, СГЗ Д.Нямаа нар мялаалга өргөх ажээ.
Дашрамд сонирхуулахад, тус цэнгүүнийг зохион байгуулагчдын зүгээс азтай үзэгч шалгаруулж Хөвсгөл далайд амрах эрхийн бичиг олгох юм.


















