Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн гэр бүлд нөхөн төлбөр олгож эхэлжээ

“AirAsia” компани Эйрбас 320-200 онгоцны ослоор амь насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгож эхэлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн гэр бүлд нөхөн төлбөр олгож эхэлжээ
Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн гэр бүлд нөхөн төлбөр олгож эхэлжээ. Зураг: МҮОНРТ

“AirAsia” компани Эйрбас 320-200 онгоцны ослоор амь насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгож эхэлсэн байна. Тэгэхдээ эхний ээлжинд хэн болох нь тогтоогдсон 16 хохирогчийн ард гэрийнхэнтэй уулзаж, нөхөн төлбөр өгсөн аж. “Wall Street” сэтгүүлд бичсэнээр тус компанийн зүгээс хохирогч тус бүрт 24 мянга орчим долларын нөхөн төлбөр олгож байгаа гэнэ.

Харин агаарын тээврийн даатгалын компаниуд өнгөрөгч мягмар гарагт 155 зорчигч тус бүрт 98 мянган долларын нөхөн олговор төлсөн бөгөөд нислэгийн даатгалтай 25 зорчигчид 24700-59000 хүртэлх долларын нөхөн олговрыг төлсөн аж.

Онгоцны ослоор нас барагсдын цогцсыг хайх ажил 13 өдрөө үргэлжилж байгаа бөгөөд эрж хайх багийнханы ярьснаар хугацаа өнгөрөх тусам хайхад амаргүй болж байгаа гэв. Хамгийн сүүлд гурван хүний цогсыг олсноор амь үрэгдсэн хүний тоо 41-д хүрсэн юм. Онгоцонд 162 хүн явсан бөгөөд тэдний дунд 17 насанд хүрээгүй хүүхэд байсны нэг нь нярай хүүхэд байжээ.

Хуваалцах