Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Онгоцонд хүний амь аварсан эмч нарыг нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа

МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан үйл явдал болсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онгоцонд хүний амь аварсан эмч нарыг нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа
Онгоцонд хүний амь аварсан эмч нарыг нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа. Зураг: МҮОНРТ

МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан үйл явдал болсон билээ.

"МИАТ" компанийн зүгээс Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нарт талархалаа илэрхийлж, "МИАТ" компанийн нислэг үйлдэж буй аялалуудаас хүссэн чиглэлдээ нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа.

Хуваалцах