Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Онцгой байдлын албан хаагчид гадаадад суралцана

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2013 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 240 орчим албан хаагч дэлхийн 10 гаруй улсад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын албан хаагчид гадаадад суралцана
Онцгой байдлын албан хаагчид гадаадад суралцана. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2013 онд 240 орчим албан хаагч дэлхийн 10 гаруй улсад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлжээ.

2013 оноос эхлэн ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академид суралцагсдын тоог нэмэгдүүлж, улмаар Тайландын Вант Улс, БНХАУ-д гамшгийн менежмэнтийн чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтад албан хаагчдаа хамруулах нөхцлийг бүрдүүлээд байна.

ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академид 2014 онд суралцах албан хаагчдын сонгон шалгаруулалтад төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 25 албан хаагч хамрагдаж байна. Шалгалтад тэнцсэн 11 албан хаагч дээрх академиудад суралцах юм.

Түлхүүр үг:онцгой байдал
Хуваалцах