Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн Дорнод аймагт болно

ОБЕГ-ын харьяа "Аврагч" биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээнийг тавдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн Дорнод аймагт болно
Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн Дорнод аймагт болно. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа "Аврагч" биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээнийг тавдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулах гэж байна.

Онцгой байдлын албаны алба хаагчдын бие бялдрын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм.

Алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн гар бөмбөг, сонс эргэлт, ширээний теннис, олс таталт, туухай өргөлт гэсэн төрлүүдээр явагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах