Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Онцгой байдлын албаны баг тамирчид тэргүүлэв

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2018” залуучууд, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын албаны баг тамирчид тэргүүлэв
Онцгой байдлын албаны баг тамирчид тэргүүлэв. Зураг: МҮОНРТ

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2018” залуучууд, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 40 гаруй байгууллагын 800-гаад тамирчин оролцсоноос ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны баг тамирчид тэргүүн байр, “Алдар” спорт хорооны баг хоёрдугаар байр, Булган аймгийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа.Онцгой байдлын албаны багийн ахлагчаар ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны дасгалжуулагч, дэслэгч А.Золжаргал, туслах дасгалжуулагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин нар ажиллажээ.

Хуваалцах