Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцгой байдлын аврагчид 680 гаруй хүний амь аварчээ

“Олон нийтэд тулгарсан гамшгийн эрсдлийг бууруулах” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. Хоёр жилийн хугацаатай хэрэгжсэн уг хөтөлбөрийн үр дүнг өнөөдөр хэлэлцэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын аврагчид 680 гаруй хүний амь аварчээ
Онцгой байдлын аврагчид 680 гаруй хүний амь аварчээ. Зураг: МҮОНРТ

“Олон нийтэд тулгарсан гамшгийн эрсдлийг бууруулах” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. Хоёр жилийн хугацаатай хэрэгжсэн уг хөтөлбөрийн үр дүнг өнөөдөр хэлэлцэж байна.

Энэ онд Онцгой байдлын аврагчид нийт 680 гаруй хүний амийг аварсны зэрэгцээ ажлын бүтээмж өндөртэй ажилласан. Гэвч манай орны байгалийн болон хүнээс шалтгаалах осол, гамшиг буурахгүй, харин ч цаашдаа өсөх хандлагатайг энэ үеэр онцолж байлаа. Аливаа улсын хөгжин дэвжих нь осол гамшигтай ихээхэн хамааралтай байдаг. Иргэдээ гамшгаас амжилттай хамгаалан, сэргийлж чаддаг улс орны хөгжлийн хүрд илүү хурдан эргэдэг. Тиймээс ч энэхүү дэд хөтөлбөрийн гол зорилт нь гамшгаас сэргийлэх мэдлэгийг олон нийтэд олгох байсныг ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэлж байна.

Хуваалцах