Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид 15 багц медаль хүртжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цагдаагийн ерөнхий газар, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын "Классик пауэрлифтинг"-ийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж аваргуудаа шалгарууллаа.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид 15 багц медаль хүртжээ
Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид 15 багц медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цагдаагийн ерөнхий газар, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын "Классик пауэрлифтинг"-ийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж аваргуудаа шалгарууллаа.

“Аврагч” спорт хороонд хоёр өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий 16 байгууллагын 190 гаруй тамирчин 4 ангилалд 252 багц медалийн төлөө хүч чадлаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын 13 тамирчин оролцож алтан медаль 4, мөнгөн медаль 5, хүрэл медаль 6 удаа нийт 15 медаль хүртэж, байгууллагын дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Тодруулбал, мастер-1 ангиллын -105кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, дэд ахлагч Г.Цэнгэл суултын төрөлд алт, таталтын төрлөөр мөнгө, шахалтын төрөлд мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль, мастер-1 ангиллын -93кг-ын жинд таталтын төрөлд ГТУА-36 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Даваасүрэн алтан медаль, ГТУА-68 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Н.Хүрэлтулга таталтын төрөлд хүрэл медаль, мастер-1 ангиллын -120 кг-ын жинд шахалтын төрөлд “Аврагч” спорт хорооны дасгалжуулагч хошууч А.Алтанхуяг цээжнээс шахалтын төрөлд мөнгө, таталтын төрлөөр хүрэл нийлбэр дүнгээр хүрэл медаль, насанд хүрэгчдийн - 105 кг жингийн суултын төрөлд ахлах дэслэгч “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Батзангиа алт, таталтын төрөлд хүрэл, шахалтын төрлөөр хүрэл, нийлбэр дүнгээр алтан медаль, -120 жинд Б.Бат-Эрдэнэ таталтын төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Хуваалцах