Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оны отгон гавьяатууддаа баяр хүргэе

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойг тохиолдуулан спортын салбарын тив дэлхийн дэвжээнээ амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчид төрийн одон медаль хүртээлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оны отгон гавьяатууддаа баяр хүргэе
Оны отгон гавьяатууддаа баяр хүргэе. Зураг: МҮОНРТ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойг тохиолдуулан спортын салбарын тив дэлхийн дэвжээнээ амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчид төрийн одон медаль хүртээлээ. Энэ дунд Монголын чөлөөт бөх, жүдо бөхийн халуун бүл онцгой байр суурь эзэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Гавьяат дасгалжуулагч цолоор “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Гавьяат тамирчин цолоор дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир, залуучуудын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, шатрын их мастер Б.Мөнгөнтуул нар "Монгол Улсын гавьяат тамирчин" цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Спортын салбарын шинэхэн гавьяатуудад баяр хүргэе.

Хуваалцах