Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оны шилдэг хөгжмийн бүтээлийг улсын санд 39 сая төгрөгөөр худалдаж авлаа

2017 онд том хэлбэрийн бүтээл туурвисан хoгжмийн зохиолч¬дын бүтээлийг улсын санд худалдаж авах ёслол Улсын филармо¬нид боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оны шилдэг хөгжмийн бүтээлийг улсын санд 39 сая төгрөгөөр худалдаж авлаа
Оны шилдэг хөгжмийн бүтээлийг улсын санд 39 сая төгрөгөөр худалдаж авлаа. Зураг: МҮОНРТ

2017 онд том хэлбэрийн бүтээл туурвисан хoгжмийн зохиолч­дын бүтээлийг улсын санд худалдаж авах ёслол Улсын филармо­нид боллоо.

Засгийн газрын журмын дагуу шилдэг бүтээл шалгаруулах комисс ажиллаж гаргасан дүгнэлтийг үндэслэн таван хөгжмийн зохиолчид 39 сая төгрөг олгосон байна.

“Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит концерт”-оор тэр­гүүн байрт тодорсон хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат 11, “Үндэсний найрал хөгжимд зориулсан дөрвөн ангит бүтээл”-ээр хоёрдугаар байр эзэлсэн Төрийн шагналт С.Соронзонболд ес, “Оршихуйн үнэн” симфони чуулбараар удаах байрт орсон Б.Энхбаяр найм, “Труба, симфони найрал хөгжимд зориулсан концерт”-оор дараагийн байрт тодорсон Д.Цогтсайхан 6.5, “Нөмөр хадны дууль” лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл”-ээр тавдугаар байрт шалгарсан Д.Ариунболд 4.5 сая төгрөг гардаж авлаа.

Хуваалцах