Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оны залуу” лекцийн бүртгэл эхэллээ

Монголын Залуучуудын холбооноос “Next Stop” харшийн наадмыг жил бүр зохион байгуулж, тухайн оныхоо нийгэм улстөр, бизнес эдийн засгийн салбарын шилдэг

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оны залуу” лекцийн бүртгэл эхэллээ
“Оны залуу” лекцийн бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын холбооноос “Next Stop” харшийн наадмыг жил бүр зохион байгуулж, тухайн оныхоо нийгэм улстөр, бизнес эдийн засгийн салбарын шилдэг залуусыг тодруулдаг бөгөөд шилдгээр шалгарсан “Оны залуу”-с залуучуудад зориулан лекц уншдаг уламжлалтай билээ. Тэгвэл 2015 “Оны залуу” лекц энэ сарын 31-нд Төрийн ордны Их танхимд лекц болох гэж байна. Өнгөрсөн онд салбар салбарын эрхмүүдээс рейтингээрээ тэргүүлж нийгэм улс төрийн “Оны залуу”-аар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу”-гаар UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар тодорсон юм.

Тэгвэл эдгээр эрхмүүд тогтсон уламжлалын дагуу ийнхүү лекц уншихаар болжээ. Бүртгэл аравдугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 26-аас эхлэн урилга тараагдах юм байна. “Оны залуу” лекцэнд сонирхсон залуучууд хамрагдах боломжтой бөгөөд https://docs.google.com/forms/d/1HbEZyGGIUZ1NMTZ-CvSzxXgcg6Dm-TjtP955az_86lA/viewformгэсэн хаягаар бүртгүүлэх юм. Төрийн ордонд ганцхан удаа болох уг лекцэнд залуус та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Хуваалцах