Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Орбис” нүдний "нисдэг" эмнэлэг манай улсад ажиллаж байна

“Орбис” нүдний эмнэлэг нь “MD-10” агаарын хөлөгт байрлан олон улсад нүдний эмчилгээний чиглэлээр сургалт, судалгаа, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын цорын ганц "нисдэг" эмнэлэг юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Орбис” нүдний "нисдэг" эмнэлэг манай улсад ажиллаж байна
“Орбис” нүдний "нисдэг" эмнэлэг манай улсад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

“Орбис” нүдний эмнэлэг нь “MD-10” агаарын хөлөгт байрлан олон улсад нүдний эмчилгээний чиглэлээр сургалт, судалгаа, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын цорын ганц "нисдэг" эмнэлэг юм.

Энэ эмнэлэг Монголд ес дэх удаагаа ирлээ.

Тус эмнэлгийнхэн наймдугаар сарын 12-30-ны хооронд ажиллах юм байна.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ингэж ярилаа.

Mongolian National Radio · “Орбис” нүдний "нисдэг" эмнэлэг манай улсад ажиллаж байна

"Орбис" нүдний "нисдэг" эмнэлэг эхний долоо хоногт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт явуулна.

Хөтөлбөрийн хоёр дахь долоо хоногт нүдний "нисдэг" эмнэлэг дээрээ эмчилгээний дадлага сургалт хийнэ.

Харин гурав дахь долоо хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт насанд хүрэгчдийн болор цайх, нүдний даралт, торлогийн эмгэг зэрэг өвчний сургалт явуулах юм байна.

Хуваалцах