Орчин үеийн 4D хэт авиан оношилгооны шинэ аппараттай боллоо
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлж, хүртээмжийг сайжруулахыг тусгасан байдаг.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлж, хүртээмжийг сайжруулахыг тусгасан байдаг.
Энэ дагуу орчин үеийн 4D эхо аппаратыг орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар авч, иргэдэд дөрвөн төрлийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Эрүүл мэндийн хоёрдугаар төвд тус аппарат байрлаж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд 8 цагаар ажиллаж, өдөрт 40 орчим иргэнд үзлэг оношилгоо хийж буй ажээ.


















