"Орчлон" сургуулийн урдах замын хоёрдугаар эгнээг сарын турш хаана
Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах юм байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд "Орчлон" сургуулийн урд зам буюу залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнүүдийг тавдугаар сарын 23-ны 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаатай хааж, шинээр барих гүүрийн далангийн тулц, ханын ажлыг гүйцэтгэхээр боллоо.
Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэгдүгээр эгнээгээр хэвийн зорчуулах юм байна.


















