Орхон аймаг багийн дүнгээр тэргүүлэв
Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 9-11-нд Баянгол дүүргийн спорт хорооны зааланд боллоо.
Мэдээллийн алба

Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 9-11-нд Баянгол дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд 19 аймаг, 7 дүүргийн 198 тамирчин (эр 121, эм 79) олимпын жингийн ангилалд өрсөлдөв. Спартакиадын хамгийн гол үйл явдал нь 97 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн 10 жилийн хугацаанд 3 дахь удаагаа түрүүлсэн бол бусад жинд анх удаа спартакиадын аварга болцгоов. Багийн дүнгээр Орхон аймаг (3 алт+0 мөнгө+1 хүрэл) тэргүүлж, Баянзүрх дүүрэг (2+1+4), Дархан-Уул аймаг (1+2+0) 2, 3 дугаар байрт орлоо.
Монголын Бүх ард түмний XV наадмын чөлөөт бөхийн хоёр дахь өдрийн медальтнууд:
Эрэгтэйчүүдийн 65 кг:
Эрдэнэбатын Төгсжаргал (Дархан-Уул)
Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Завхан)
Даваанямын Төрбаяр (Баянзүрх)
Батсайханы Далайбаяр (Хөвсгөл)
97 кг:
Оргодолын Үйтүмэн (Баянзүрх)
Дагвадоржийн Оргилох (Дархан-Уул)
Лувсандоржийн Төртогтох (Баянгол)
Балтмөнхийн Бадамдорж (Сүхбаатар дүүрэг)
Эмэгтэйчүүдийн 53 кг:
Чинболдын Отгонтуяа (Дорноговь)
Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Төв)
Батбаатарын Энхцэцэг (Завхан)
Баянсангийн Алимаа (Увс)
68 кг:
Зоригтын Болортунгалаг (Хэнтий)
Алтансүхийн Даваажаргал (Налайх)
Баасанхүүгийн Дэлгэрцэцэг (Өмнөговь)
Доржсүрэнгийн Цогзолмаа (Орхон)
Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86, 125, эмэгтэйчүүдийн 62, 76 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорсон.
Сүүлийн өдрийн медальтнууд:
Эрэгтэйчүүдийн 86 кг:
Мөнхбаатарын Цогтгэрэл (Орхон)
Дамжингийн Батзул (Увс)
Ган-Очирын Даянбилэг (Баянгол)
Баасандоржийн Цэрэндаш (Сүхбаатар аймаг)
125 кг:
Энхтүвшингийн Батмагнай (Баянзүрх)
Чинбатын Алтангэрэл (Баянхонгор)
Даваадоржийн Эрдэнэтулга (Говь-Алтай)
Содбилэгийн Ган-Эрдэнэ (Сүхбаатар аймаг)
Эмэгтэйчүүдийн 62 кг:
Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
Батсүхийн Ганцэцэг (Дархан-Уул)
Батхуягийн Анударь (Говь-Алтай)
Баяраагийн Майцэцэг (Баянгол)
76 кг:
Найгалсүрэнгийн Загардулам (Өвөрхангай)
Ган-Очирын Уртнасан (Чингэлтэй)
Бадрахын Одончимэг (Баянзүрх)
Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Баянгол)


















